Эрүүл ахуйн дадал, хэвшил

Get Started. It's Free
or sign up with your email address
Rocket clouds
Эрүүл ахуйн дадал, хэвшил by Mind Map: Эрүүл ахуйн дадал, хэвшил

1. Хүүхэд эрүүл ахуйн дадал багаас нь зөв төлөвшүүлснээр:

1.1. Эрүүл өсч бойжино. Цэвэрч нямбай болж төлөвшинө. Нийгмийн харилцаанд соёлтой оролцох чадвартай болно. Цаашдын өсөлт хөгжилтөнд нөлөөлж амьдралын хэрэгцээ болсноор эрүүл хэв маягаар амьдрах суурь бүрэлдэнэ.

2. Эрүүл ахуйн зөв дадал төлөвшүүлэхдээ юуны өмнө хүүхдээ сэтгэл санааны хувьд бэлтгэж, өөрийнх нь санаачлага, хүсэл сонирхол, сэтгэл хөдлөлийн эерэг тал дээр үндэслэн зааж, хэвшүүлэх ба шахаж шаардаж, хүчээр тулгах хэрэггүй. Энэ нь үр дүнгүй болдог тул үйлдлийг үр дүнтэй болгоход анхаарах. Үүнд:

2.1. Эрүүл, цэвэр нямбай байхын ач холбогдолыг ойлгуулахдаа үлгэр, уран зохиол уншиж өгөх, кино, зураг үзүүлэх, бодит түүх ярих зэрэг аргуудаар хүүхдэд хүсэл, сонирхол төрүүлэх

2.2. Багш, эцэг, эх хийх үйлдлийг дарааллын дагуу нэг бүрчлэн зааж үзүүлэх. Мөн үзүүлэнг хүүхдийн нүдний төвшинд наах буюу ил байлгах.

2.3. Хүүхдээр бие даалган хийлгэх. Өдөр бүр хүүхдийг ажиглан алдааг анхнаас нь засаж залруулах, урамшуулж магтах, өөрөө үлгэр дууриалал үзүүлэх, хяналт тавьж үйлдлийг хэвшүүлснээр дадал төлөвшинө.

3. Гарын ариун цэвэр

3.1. Бохир гараар олон төрлийн өвчин дамжин халдварладаг. Энэ нь 0-5 настай хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгааны нэг болдог тул гараа сайтар угаах нь халдвараас сэргийлэх хамгийн найдвартай, энгийн арга бөгөөд антибиотик хэрэглэхээс илүү болох нь батлагдсан. Гарын ариун цэвэр эрүүл ахуй нь гарыг угаах халдваргүйтгэх, арьсыг арчлах зэргээс бүрдэнэ. Гараа:

3.1.1. Хоол унд идэхийн өмнө Тоглосны дараа Бие зассаны дараа Гаднаас орж ирээд хувцсаа сольсны дараа Бохирдсон тохиолдол бүрд угаана.

4. Шүд амны хөндийн эрүүл мэнд

4.1. Хүүхдийн анхны сүүн шүд ургаж эхэлснээс хойш 2-3 нас хүртэл түүний шүдийг зөвхөн усаар орой болгон, 2-3 наснаас оогоор угааж эхэлнэ. Шүдээ тогтмол угаахгүй бол: Шүдний завсарт үлдсэн хүнсний зүйл удаан хугацаагаар байснааас ялзарч, пааланг гэмтээн шүд цоорч өвчлөнө. Амнаас эвгүй үнэр үнэртэнэ. Амны хөндийд үржсэн олон нян байнга залгигдаж зүрх, үе мөч бөөрний өвчнөөр өвчлөх эх үүсвэр болно.

4.1.1. Шүд угаах арга

4.1.1.1. А. Үүдэн шүдийг дотор талаас нь угаахдаа: Дээд үүдэн шүдийг дээрээс нь доош нь доод үүдэн шүдийг доороос нь дээш угаана. Б. Үүдэн шүдийг дотор талаас нь угаахдаа: Сойзоо босоо байрлалд байрлуулаад доод шүдийг дээш нь, дээд шүдийг доош нь угаана. В. Арааг угаахдаа: Сойзыг урдаас ар тийш нь чиглэлд байрлуулж сойзоо нааш, цааш гүйлгэж угаана

5. Зөв хооллох

5.1. Хооллохын өмнө гараа сайтар угаах Хоолны ширээнээс 10-15см зайтай сууж, тохойг ширээн дээр тавиагүй, цэх сууж хооллох Хоол идээгүй үед гарыг өвдөг дээрээ сул тавих Бусдыг ширээнд суусны дараа зэрэг хооллох Халбагыг баруун гарын эрхий, дунд, долоовор хуруугаар барьж хоолыг бага багаар халбаганы 3\1тэй тэнцэхээр халбагадах Сорохгүй бага багаар амандаа хийж, сайн зажилж идэх Хоолны шөлийг уухдаа өөрийнхөө эсрэг зүгт бага зэрэг хазайлган халбагадах

6. Хувцаслалт

6.1. Хүүхдийг багаас нь хувцсаа зориулалтаар нь зөв өмсөж, тайлж, тодорхой байранд эвхэж тавьж хэвшүүлэх Үүнд: Хувцас тайлах: Цамц ба даашинзаа тайлж 2 ханцуйг нугалж захыг дээш нь харуулж тавих Өмдөө тайлж эвхэх Оймсоо тайлж эвхэх Гутлаа тайлж зэрэгцүүлж тавих Хувцас өмсөх Оймс ба трикогоо өмсөх Өмдөө өмсөх Гутлаа өмсөх Цамц ба даашинзаа өмсөх

7. Зөв бие засах

7.1. Хүүхдийг зөв бие засуулж сургах нь сэтгэцийн хөгжилд онцгой үүрэгтэй. Хүүхдэд 1 наснаас нь бие засах нөхцөл рефлекс бүрэлдэн, ялгадсаа барих болон гадагшлуулахтай холбоотой зохих таашаал үүсдэг байна. Хүүхдийг багаас нь хөтөвчинд, арай том болоход суултуурт бие засуулж сургана Бие засаад цаасыг 6-7 давхарлан хэрэглэх Охид бие зассаны дараа бөгсийг урдаас нь хойш чиглэлтэй арчих Бие засаж дуусаад усаа татах Бие зассаны дараа гарыг тогтмол угаах дадлыг хэвшүүлэ