Мэдлэг бол үзэгдэл үйл явдалтай шууд харьцаж юмуу хэлээрээ болон бусад төрлийн дохио тэмдгээр дам...

Get Started. It's Free
or sign up with your email address
Rocket clouds
Мэдлэг бол үзэгдэл үйл явдалтай шууд харьцаж юмуу хэлээрээ болон бусад төрлийн дохио тэмдгээр дамжуулан шүүн ерөнхийлөн хүлээж авдаг мэдээлэл мөн. by Mind Map: Мэдлэг бол үзэгдэл үйл явдалтай шууд харьцаж юмуу хэлээрээ болон бусад төрлийн дохио тэмдгээр дамжуулан шүүн ерөнхийлөн хүлээж авдаг мэдээлэл мөн.

1. Мэдлэгийн эх сурвалж

1.1. Эмпиризм: Мэдлэгийн эх сурвалж бол мэдрэхүйн туршлага гэж үздэг. Ф.Бэкон

1.2. Рационализм: Бодит байдлын тухай бидний мэдлэгийг эх сурвалж бол оюун ухаан гэж үздэг. Р.Декарт

1.3. Шинжлэх ухааны мэдлэг бол оюун бодол, мэдлэг чадвар хоёрын синтез мөн. И.Кант

1.3.1. Апостериори мэдлэг: мэдрэн хүртэхүйгээр бий болдог, үнэн байх албагүй, туршлагад үндэслэдэг, түгээмэл, зайлшгүй шинжтэй.

1.3.1.1. Эмпирик мэдлэг: мэдрэхүйн туршлагаар дамжуулан авч буй мэдлэг

1.3.2. Априори мэдлэг: туршлагаас хамаарахгүй бий болдог, мэдрэн хүртэхүйд сэрлүүд хуримтлагдаж бий болдог

1.3.2.1. Эмпирик биш мэдлэг: туршлагаас хамаарахгүйгээр дан сэтгэхүйн замаар олж авч буй мэдлэг

2. Мэдлэгийн төрөл, хэлбэр

2.1. Хэллэгэн мэдлэг: Ямар нэгэн юманд аль нэгэн тодорхой шинж байгаа эсэхийг илэрхийлсэн мэдлэг

2.2. Хэллэгэн биш мэдлэг: Тодорхой объектыг шууд заан мэдэх

2.3. Илт мэдлэг: Танин мэдэгч субъект мэдлэгийнхээ тохирох байдлыг өөрөө ухамсарласан мэдлэг

2.4. Далд мэдлэг: Танин мэдэгч субъектын өөрийн ухамсарт мэдэгдээгүй нуугдмал мэдлэг

2.5. Ердийн мэдлэг: Аливаа хүний амьдрал, үйл ажиллагааны явцад зориудын бэлтгэл, туршлага шаардахгүйгээр аяндаа бий болж байдаг мэдлэг

2.6. Онолын мэдлэг: Эмхэрч цэгцэрсэн, шилэгдсэн, тодорхой аргуудаар олж авсан, тодорхой шалгуурт тохирон, хэлбэржсэн, нийгмийн утга холбогдол бүхий, нийгмийн тодорхой субъектүүд бүлгүүд хүлээн хүлээн зөвшөөрсөн мэдээлэл

2.6.1. Бодит байдалд тулгуурласан, төрөлжсөн мэргэшсэн, онолын мэдлэгийг бүрдүүлж буй ойлголт, зарчим хуулиуд нь хийсвэр ерөнхий шинжтэй, эх сурвалж бий болох арга, дамжуулах зэргээрээ ялгаатай, судалгааны тусгай хэлтэй, судалгааны арга хэрэгсэлтэй

2.7. Төрөлжсөн мэдлэг

2.7.1. Шинжлэх ухааны мэдлэг

2.7.1.1. Объектив агуулгатай, эмхэрч цэгцэрсэн, төрөлжиж мэргэшсэн, системлэг шинжтэй, бүтцийн хувьд эмпирик ба онолын гэсэн түвшинтэй, урьдчилан хэлэх шинжтэй, шинжлэх ухааны судалгааны тусгай хэл, арга, хэрэгслийг шаарддаг

2.7.2. Шинжлэх ухааны бус мэдлэг

2.7.2.1. Хэлбэр тус бүр өөрийн өвөрмөц онцлог бүхий бөгөөд тэдгээр нь шинжлэх ухаан мэдлэгт зуршмал байдаг шинжүүдээс ангид байдгаараа нийтлэг юм. Мэдлэгийн шинжлэх ухааны бус төрлүүд нь эх сурвалж, буй болох арга, үндэслэгдэх байдал, дамжуулах арга зэргээрээ бие биенээсээ ялгаатай

2.7.2.1.1. шашны мэдлэг

2.7.2.1.2. урлаг, уран сайхны мэдлэг

2.7.2.1.3. домгийн мэдлэг

2.7.2.1.4. Алхими