Пиразолын уламжлалын нэгдлүүд

Get Started. It's Free
or sign up with your email address
Rocket clouds
Пиразолын уламжлалын нэгдлүүд by Mind Map: Пиразолын уламжлалын нэгдлүүд

1. ангит цагируудын нэг

2. 1ба 2-р байрлалдаа 2 гетероатом N бүхий үнэрт, 5 гишүүнт ангит цагираг

3. Анальгин-Метамизол натри

3.1. Цагаан буюу үлдэмэг шаравтар туяатай,үнэргүй,гашуувтар амттай талст нунтаг,ангижруулагч чанартай усанд хялбархан уусна, усан уусмал нь саармаг урвалтай, спиртэнд муу уусч, эфир, хлороформ, ацетонд уусахгүй

3.2. Анальгиныг төмөр (IIII)-ийн хлоридтой урвалд оруулахад хар хөх өнгө үүсгээд, хар ногоон өнгөтэй болсноо удалгүй шар өнгөтэй болно.

4. Антипирин-Феназон

4.1. Үнэргүй,Сулавтар гашуун амттай,өнгөгүй талст,ангижруулагч чанартай,усанд хялбар уусна,шүлтлэг ба суурьлаг шинжтэй,эфирт муу уусна,спиртэнд уусна.

4.2. Хүчлийн орчинд йод ба натрийн нитритийн уусмалыг исэлдүүлдэггүй. Харин йодтой йодпиринийг/өнгөгүй/ натрийн нитриттай нитрозоантипиринийг/ногоон өнгөтэй/үүсгэнэ.

4.3. Феназоныг йодометрийн аргаар тодорхойлно.

4.4. 0,25-0,5гр ууна.

5. Аминофеназон-Проли- феназон

5.1. Үнэргүй,сулхан гашуун амттай,цагаан буюу талст, усан уусмал нь шүлтлэг урвалтай буюу суурилаг шинж чанартай, спиртэнд хялбар уусна,хлороформд маш хялбар уусч, эфирт уусна.

5.2. Мөнгөний нитраттай хөх ягаан өнгө үүсч арилаад саарал тунадас үүснэ.

5.3. Бэлдмэлээс 1гр жинлэн авч, 25мл усанд уусгана.Уусмал өнгөгүй, тунгалаг байна. Уг уусмалд бромтимолын хөх нэмэхэд хөх ногоон, эсвэл хөх өнгөтэй болно.Харин фенолфталеин нэмэхэд ягаан өнгө үүсэхгүй./Цэвэр эсэх/

5.4. Усан биш орчинд ацидиметрийн аргаар тодорхойлно.

6. Пиразолон 5-ын уламжлалын нэгдлүүд азоттой тул суурьлаг шинж чанартай ба 2 ширхэг гуравдагч азотыг молекулдаа агуулах бөгөөд 4-р байрлалын нүүрстөрөгчөөр халагч бүлгээс хамаарч дараах шинж чанартай.

6.1. 1. Антипирин ба амидопирин суурьлаг шинж чанар нь давамгайлж байдаг учир алкалоидыг тунадасжуулдаг ерөнхий урвалуужтай тунадас үүсгэнэ.

6.2. 2.Анальгин, бутадион, амидопирин исэлдэх урвалд орно.

6.3. 3. Антипирин усанд уусч дотоод давсыг-цвиттер-ионыг үүсгэнэ.Үүссэн давс нь устай сольватацийн процесст хялбар ордог.

6.4. Хүчиллэг буюу шүлтлэг чанар эсвэл тэдгээрийн ангижруулагч чанарт үндэслэн тооны тодорхойлолтыг титриметрийн аргаар тодорхойлохоос гадна фотоколориметрийн болон УФ-спектрометрийн аргыг хэрэглэнэ.

7. Өвдөлт намдаах, халуун бууруулах,үрэвслийн эсрэг үйлдэлтэй.

8. 3 изомертэй.

8.1. 3-пиразолон

8.2. 4-пиразолон

8.2.1. Эдгээр изомерүүд нь лактам-лактим, имин-енамин таутомеризм үүсгэж тогтворгүй төлөвт оршдог.

8.3. 5-пиразолон