Имидазолын эмийн бэлдмэлийн уламжлалууд

Get Started. It's Free
or sign up with your email address
Имидазолын эмийн бэлдмэлийн уламжлалууд by Mind Map: Имидазолын эмийн бэлдмэлийн уламжлалууд

1. Дибазол (Бендазолын гидрохлорид)

1.1. Шинж чанар

1.1.1. Цагаан буюу үл мэдэг сааралдуу, эсвэл үл мэдэг шарвтар туяатай гашуун давсархагдуу амттай, талст нунтаг

1.2. Уусалт

1.2.1. Ус, хлороформд муу уусна, спиртэнд хялбархан уусна, ацетонд бага уусч эфирт уусахгүй

2. Колофелин (клонидины гидрохлорид)

2.1. Шинж чанар

2.1.1. Цагаан өнгийн талст нунтаг

2.2. Уусалт

2.2.1. Усанд уусна, спиртэнд муу уусна

3. Метронидазол

3.1. Шинж чанар

3.1.1. цагаан өнгийн буюу үл мэдэг ногоовтор талст нунтаг

3.2. Уусалт

3.2.1. Усанд бага спиртэнд муу уусна

4. Таних урвал

4.1. Дибазолыг сул хүчлийн орчинд иодын уусмалаар үйлчлэхэд өвөрмөц мөнгөлөг улаавтар полийодидын тунадас үүснэ.

4.2. Дибазолын усан уусмалыг аммиакын усан уусмалаар үйлчлэхэд дибазолын суурь тунадасжина.

4.3. Метронидазолыг урьдчилан ангижруулж нитро бүлгийг ароматик чанартайамино бүлэгт шилжүүлсний дараа азобудаг үүсгэх урвалаар илрүүлнэ.

4.4. Дибазол ба клофелин ньь NH хүчиллэг төвтэй учраас мөнгө (I)-ний ба кобальт (II)-н ионтой давс үүсгэнэ.

5. цэвэршилтийг шалгах

5.1. Бендазолын гидрохлоридын чанарыг тогтоохдоо фенилендихлорид байгаа эсэхийг төмөр (III)-н хлоридтой урвалд оруулж шалгана.(энэ хольцыг агуулаагүй байх ёстой)

6. Тоон тодорхойлолт

6.1. Имидазолын уламжлалын бэлдмэлүүдийг бусад органик суурийн гидрохлоридтой адилаар усан биш орчинд хүчил- суурийн титрлэлтийн аргаар титрлэнэ.

6.2. Дибазол ба клофелиныг холбогдсон хлортустөрөгчийн хүчилд нь суурьлан фенолфталейнаар урьдчилан саармагжуулсан спиртэнд уусгаад натрийн гидроксидоор титрлэж саармагжуулах аргаар хлороформын оролцоотой тодорхойлно.

6.3. Тунадасжуулах аргентометрийн Фаянсын аргаар гидрохлоридыг тодорхойлж болно.

6.4. УФ- спектрофотометр, ФЭК-ийн аргаар тодорхойлно.

7. хадгалах

7.1. Дибазолыг ус татамхай учраас сайн таглаатай шилэнд хийж хүчтэй үйлдэлтэй эмийг хадгалах журмын дагуу хадгална.

8. хэрэглэх

8.1. Бендазолын гидрохлорид, клонидины гидрохлоридыг агчил тавиулах зорилгоор хэрэглэнэ. Метронидазолыг микробын болон паразитын эсрэг хэрэглэнэ.