Монголчуудын галын соёл
by Anudari Lkhagvadorj
1. Баруун монголчууд нь одоог хүртэл гэрийн тооныг "ГАРААЦ"гэдэг бөгөөд энэ нь "утаа гардаг гэсэн утгатай гэж тайлбарладаг.
2. Монгол тамгадын дүрс дотор буй гал тамгад гал нь монгол соёлын эх үүтгэл гэсэн утгаараа гар бичмэл голдуу ном судрын эхэнд байдаг "БИРГА" үсэг бол дангаараа болон нийлбэрээрээ галын дүрсэлбэр болно.
3. Хутгыг гал дотор шааж оруулах,ямар нэгэн арга маягаар хутгыг галд хүргэх, галын дэргэд сүхээр юм цавчих гэх мэтчилэн явдлууд нь "ГАЛЫН ТОЛГОЙГ" цавчсан хэрэг болох учир нүгэл гэж үздэг.
3.1. Галын шүтээний орших орныг өмнө зүгт гэж үздэг.
4. ГАЛЫН ТЭНГЭР бол дээд тэнгэрийн хөвүүн юм.Иймээс тэр жил бүр нэг удаа тэнгэрт харьж ааь ээжтэйгээ уулздаг.
4.1. Ардын ярианд бас "Тайжийн тахилга 23-нд хийж,харцын таахилга 24-нд тахидаг".Энэхүү уламжлал яриа нь Богд эзэн чингис хаан Бөртгөлжин гоо хатантай хуримлахдаа хөхөө сарын 23-ны билигт сайн өдрийг сонгон гал голомтоо тахиж,гэр голомтоо босгосон гэх ярианаас үүсэлтэй.
5. Загалмай зуух бол 4-н тийшээ харсан 4-н амтай учраас хаанаас ч салхитай байлаа ч гэсэн галыг хөгжөөн бадраах чадалтай , тиймдээ ч эрт цагийн дайн тулааны үед үтэрхэн зуур олон цэргийн хоол хүнс базаан болгож хүртэээхэд амжил бүтээл сайтай байсан бололтой.
5.1. Буриад бөөгийн чанар хийх,чандруу нэрэх ёслолд үүр модны доод ишинд газраас нэг тохой хэр өндөрт хуруу хэрийн урт хусан модыг зорж, зоосоор улайлган 4-н талд нь шигтгэдэг"эргүү 4-н загалмай " хэмээгч тэмдэг нь онгод сахиусны буух газрын тэмдэг мэт боддог нь газарт загалмай зууханд гал түлж тохио өгдөг эртний ёс заншлын улбаа юм.
6. ХАЛХ монголчуудын дунд галын бурханыг 3"н настай эрэгтэй хүүхдийн дүртэй хэмээн үзэж төсөөлөх нь түгээмэл бөгөөд ээжийнхээ өвөр дээр галынзахад эрхлэн буй нялх хүүхэд бадран ноцож буй галыг харан амндаа элдэв үгийг шулгинах нь галын бурхантай ярилцдаг гэж үздэг.Чухам энэ утгаараа дархадууд галын бурханыг "НЯЛХ БУРХАН" хэмээн нэрийддэг.
7. Homo sapience
7.1. Homo erectus
7.2. Homo habilis
7.2.1. Homo habilis
7.2.2. Homo rudolfensis
7.2.3. хамгийн эртнийх нь болох Homo erectus-ыг Homo ergaster хэмээн тусад нь ялгадаг.
8. Гал хүн 2-ыг холбох газар тэнгэр 2-ыг холбох амьд нэгэн зууч гарцаагүй хэрэгтэй болжээ.
8.1. Тас бүргэд явуулбал бие нь том учир баригдан цохиулчихна гэж,хараацайг түргэн гавшгай жижиг бие,яг л таарах шувуу гэж хараацайг дээд тэнгэрээс гал олж өгөөч гэжээ.
8.1.1. Аль ч болсон хүний сайн сайхны төлөөсөнд бие эрхтнийхээ нэгээхэн өргөсөн.Иймээс халхчууд "Алтан хараацай" хэмээн өргөмжлөн цоллож байха,өвөрлөгчид "Хатан хараацай"гэж хүндэтгэн нэрлэдэг бн.
8.1.1.1. Халхчууд "Алтан хараацай" гэдэг нь өдгөө"гэх боловч домгийн сэтгэлгээгээр бол "Алтаа доторлосон" буюу " гал авчирсан" хараацай гэсэн утга ч байхыг үгүйсгэхгүй.