Сургалт

Get Started. It's Free
or sign up with your email address
Сургалт by Mind Map: Сургалт

1. Сургалтын зүй тогтол

1.1. Ерөнхий зүй тогтол

1.1.1. Сурган хүмүүжүүлэх үйл явцын зорилго

1.1.1.1. a) Нийгмийн хөгжлийн эрч хүч, түүний хөгжлийн түвшингээс шалтгаалах b) Нийгмийн хэрэгцээ, түүний бодит бололцоо, нөхцөл зэргээс шалтгаалах c) Боловсролын философи үзэл баримтлал, сурган хүмүүжүүлэх онол, онолын сэтгэлгээний хөгжил зэргээс шалтгаалах d) Сургуулийн хөгжил, түүний орчин гэх мэтээс шалтгаалах

1.1.2. Сурган хүмүүжүүлэх ажлын агуулга

1.1.2.1. a) Нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагаас шалтгаалах b) Шинжлэх ухаан, техникийн хөгжил дэвшлээс шалтгаалах c) Сургуулийн зорилго, орчноос шалтгаалах d) Ард иргэд, суралцагчийн сурах хэрэгцээ, сонирхлоос шалтгаалах e) Сурагчдын нас, сэтгэхүйн хөгжил, сурах чадвараас шалтгаалах

1.1.3. Сурган хүмүүжүүлэх үйл явцын чанар

1.1.3.1. a) Сурган хүмүүжүүлэх үйл явцын өмнөх шатны үр дүнгээс шалтгаалах b) Судалж буй материалын шинж, хэмжээ, өгөгдсөн цаг хугацаа зэргээс шалтгаалах c) Багшийн мэргэжлийн ур чадварын түвшин, хэрэглэж буй сурган хүмүүжүүлэх арга барил нь хэр оновчтойгоос шалтгаалах d) Сурагчдын сурах идэвхи, чадвараас (чадавхи) шалтгаалах e) Сургуулийн орчин, материаллаг бааз

1.2. Ерөнхий бус зүй тогтол

1.2.1. Дидактик зүй тогтлууд,

1.2.2. Танин мэдэхүйн зүй тогтлууд,

1.2.3. Сэтгэл зүйн зүй тогтлууд,

1.2.4. Кибернетик зүй тогтлууд,

1.2.5. Социологийн зүй тогтлууд,

1.2.6. Зохион байгуулалтын зүй тогтлууд

2. Зөрчил

2.1. Сурган хүмүүжүүлэх зөрчлийг шийдвэрлэх хүрээгээр нь:

2.1.1. Сургууль, багш нарын хэмжээнд шийдвэрлэж болох зөрчлүүд,

2.2. Сурган хүмүүжүүлэх зөрчлийн дотоод агуулгаар нь:

2.2.1. Сургалтын зорилго, агуулгатай холбоотой зөрчлүүд,

2.2.2. Багшийн сурган хүмүүжүүлэх арга барил, ур чадвар, ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой зөрчлүүд.

2.2.3. Сургалтын үйл явцыг зохион байгуулах, сургалтын орчин бүрдүүлэхтэй холбоотой зөрчлүүд

2.3. Сурган хүмүүжүүлэх зөрчлийг ач холбогдлоор нь:

2.3.1. Үндсэн зөрчлүүд.

2.3.2. Үндсэн бус зөрчлүүд.

3. Сургалтын хэрэглэгдэхүүн

3.1. Үзүүлэн таниулах зүйлс.

3.1.1. Биет үзүүлэн.

3.1.1.1. Биет үзүүлэн бол бодит объектыг орлосон эд, зүйлс байна. Тэр нь жинхэнэ объектоос хэмжээний хувьд ялгаатай байх ба бүтэц, зохион байгуулалт, хэлбэр дүрс гэх гол шинжээрээ түүнтэй адилхан. Жишээ нь, макет, глобус, загвар, чихмэл, геометрийн биет, хатаамал, амьтны болон хүний биеийн үзүүлэн гэх мэт.

3.1.2. Тэмдэгт үзүүлэн.

3.1.2.1. Тэмдэгт үзүүлэн бол судалж буй юмс үзэгдлийг орлосон тэмдэг бүхий зүйл байна. Тэр нь судалж байгаа зүйлийн мөн чанар, түүний бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүдийн хоорондын холбоо, харилцан нөлөөлөл, онцлог гэх зэргийг танин мэдэхэд тус дөхөм болдог. Түүнд: бүдүүвч, тэгшитгэл, томъёо болон бусад тэмдэгт зүйл багтана.

3.1.3. Дүрст үзүүлэн.

3.1.3.1. Дүрст үзүүлэн бол судалж буй юмс үзэгдлийг орлосон дүрс бүхий зүйл байна. Тэр нь судалж байгаа зүйлийн хөгжилд гарч буй өөрчлөлтийн динамик, нүдэнд шууд харагдаггүй далд явагддаг процессийн зүй тогтол зэргийг танин мэдэхэд тус болдог.Түүнд: хар болон өнгөт зураг, фото зураг, график, диаграмм, газрын зураг, проекц, эскиз, схем гэх мэт зүйл багтана.

3.2. Лаборатори-кабинетийн багаж хэрэгслүүд.

3.2.1. Эдгээр нь багш, сурагчдын сургалтын үйл ажиллагаанд зориулагдсан хэрэглэгдэхүүнд, хэрэгслүүд байна

3.3. Сургалтын техник хэрэгслүүд.

3.3.1. Үүнд багшийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, мэдээллийн хүртээмжийг сайжруулах зориулалттай техник хэрэгслүүд орно.

3.3.1.1. Дэлгэцийн үзүүлэнгийн

3.3.1.2. Дуут мэдээллийн

4. Сургалтын арга

4.1. “Арга бол зорилгод хүрэх арга зам, тодорхой байдлаар зохион байгуулагдсан үйл ажиллагаа”

4.2. Багшийн сургах арга

4.2.1. Сурагчдад сурах сэдэл төлөвшүүлэх аргууд

4.2.1.1. Багшийн хамгийн түрүүн хийх шаардлагатай үйл бол сурагчдад сурч танин мэдэх сэдэл тэмүүлэл, хүсэл сонирхол бий болгох, түүнийг нь өдөн хөгжүүлж төлөвшүүлэх үйл юм.

4.2.2. Ярих аргууд

4.2.2.1. Энэ арга бол хамгийн эртний аргын нэг бөгөөд өнөөдөр ч түүнийг өргөн хэрэглэсээр байгаа. Ярих арга нь багшаас сурагчдад тодорхой хэмжээний мэдээлэл дамжуулах, тэдэнд сурах үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгох боломж олгох зорилго бүхий үйлүүд юм. Энэ аргыг бүх шатны сургуулийн бүх төрлийн хичээл дээр хэрэглэх боломжтой түгээмэл аргын нэг юм.

4.2.3. Үзүүлэн таниулах аргууд

4.2.3.1. Сурагчдыг идэвхжүүлж, мэдээллийг хүртээмжтэй болгохын тулд багш төрөл бүрийн хэрэгсэл, хэрэглүүр, хэрэглэгдэхүүнийг сонгон авч үзүүлэн таниулах шаардлагатай байдаг. Үзүүлэн таниулах арга нь сурагчдад судалж буй юмс үзэгдлийн талаар үнэн зөв төсөөлөл бий болгох зорилготой арга юм. Багшийн үзүүлэн таниулах зүйлд а) бодит эд зүйлс, б) эдгээрийг орлосон зураг, схем, чихмэл зүйлс багтана.

4.2.4. Практик үйлийн аргууд

4.2.4.1. Энэ аргын мөн чанар нь сурагчаар сурах зүйлийг олон удаа янз бүрийн хэлбэрээр хийж гүйцэтгүүлэн улмаар түүнд сурах тодорхой арга барил, чадвар, дадал төлөвшүүлдэгт оршино. Практик үйлийн арга нь хүүхдэд мэдлэгээ амьдралдаа хэрэглэж сурахад гол үүрэг гүйцэтгэнэ. Жишээ нь, математикийн хичээл дээр үржүүлэх хүрдийг үзэх явцад хүүхэд үржүүлэх үйлдэлтэй дасгалыг олон удаа хийхэд түүнд үржүүлэх чадвар төлөвшинө. Энэ аргад мөн дасгал ажиллуулах арга багтдаг ба энэ нь түүний нэг төрөл юм. Энэ аргын мөн чанар бол хүүхдээр сурах тодорхой үйлийн дасгалыг олон удаа хийлгэснээр түүнд чадвар, дадал төлөвшдөг. Багш нар энэ аргыг бататгах дасгал гэж нэрлэх нь олонтаа. Яагаад гэвэл дасгал хийлгэх нь мэдлэгийг бат бэх чадвар дадал болгон төлөвшүүлдэг.

4.2.5. Сурагчдын идэвхжүүлэх арга барилууд

4.2.5.1. Асуүдал дэвшуулж тайлбарлах арга

4.2.5.1.1. Асуудал дэвшүүлж тайлбарлах арга нь асуудал шийдвэрлэх сургалтын эхний шатанд хэрэглэдэг арга. Энэ арга бол багш сурагчдад сурах сэдэл бий болгож, асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга ажиллагаатай танилцуулж баримжаалал өгөх зорилготой үйлдлүүд.

4.2.5.2. Хэсэгчилсэн эрэл хайгуул хийлгэх арга

4.2.5.2.1. Хэсэгчилсэн эрэл хайгуул хийлгэх арга нь асуудал шийдвэрлэх сургалтын дараагийн арга бөгөөд сурагчийг асуудлыг судалж шийдвэрлэх үйл ажиллагаанд бага багаар татан оруулдаг.

4.2.5.3. Судлан шинжлэх арга

4.2.5.3.1. Судлан шинжлэх арга нь асуудал шийдвэрлэх сургалтын хэцүү боловч хамгийн үр дүнтэй арга. Энэ арга нь сурагчдад аливаа асуудлыг өөрөө судалж шиидвэрлэх арга барил эзэмшүүлдэг ач холбогдолтой. Түүнийг өмнөх 2 аргыг хэрэглэсний дараа ашиглах нь илүү зохистой байдаг. Энэ аргьп амжилттай хэрэглэхийн тулд багш эхлээд судлан шинжлэх ажлын ерөнхий бүтэц, арга барилтай сурагчдыг танилцуулна.

4.2.5.4. Инсертийн арга

4.2.5.4.1. Энэ арга нь сурагчдын амьдрал орчноос урьд нь олж авсан мэдлэг туршлагад тулгуурлан тэд юу мэдэж авсан зэргийг сурагчдаар хийлгэх зорилго бүхий үйлдлүүд юм.

4.2.5.5. KWL-ийн арга

4.2.5.5.1. Энэ нь сурагчдын амьдрал, орчноос олж авсан мэдлэгт тулгуурлан тэд юу мэдэхийг хүсч байгаа болон юу мэдэж авснаа ухамсарлахад чиглэсэн үйлдлүүд юм. KWL гэсэн англи хэлний 3 үсэг нь "мэднэ", "мэдэхийг хүсч байна", "мэдэж авлаа" гэсэн утгатай болно.

4.2.5.6. "Oюуны дайралт"/довтолгоо/ хийх арга

4.2.5.6.1. Энэ арга бол тодорхой зүйлийн талаар сурагчид юу мэдэж, бодож байгаа талаар багш асуулт тавьж тэр дор нь хариултыг нь жагсаан бичих ба түүнд хамтран дүн шинжилгээ хийж оновчтой шийдэл гаргах үйлдлүүд. Ингэхдээ багш сурагчдын санаа бодлыг гуйвуулалгүйгээр товч, тодорхой бичнэ. Жишээлбэл, багш сурагчдад "Баг гэж юу вэ?" гэсэн асуулт тавьж тэд энэ талаар юу боддогийг нь жагсаан бичиж шийдэл гаргана.

4.2.5.7. Солилцооны арга

4.2.5.7.1. Солилцооны арга нь сурагчдын сурах идэвхийг өрнүүлж бие дааж сэтгэн бодох, бусадтай хамтран суралцах арга барил эзэмшүүлэх зорилготой үйлдлүүд. Солилцооны аргыг хичээлийн явцад сурагчид шинэ ухагдахууны талаар ямар төсөөлөлтэйг илрүүлэх, түүнийг цааш хөгжүүлэх, бататгах зорилгоор хэрэглэхэд тохиромжтой.

4.2.5.8. Эвлүүлгийн арга

4.2.5.8.1. Эвлүүлгийн арга бол сурагчдыг идэвхжүүлэх, тэднийг амьдрал орчноос олж авсан мэдлэг туршлагыг ашиглах, бусадтай мэдээлэл солилцох зорилготой үйлдлүүд.

4.2.5.9. .Хэлэлцуулгийн mop

4.2.5.9.1. Сурагчид тодорхой асуудлыг хоёр талаас нь авч үзэн дүгнэлт хийх үйлдлүүд.

4.2.5.10. Сурагчдыг багаар хамтран ажиллуулах арга

4.2.5.10.1. Сурагчдыг багаар ажилуулах арга зүй нь сурагчид тодорхой асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэр гаргах, дүгнэлт хийх үйлдлүүд юм.

4.2.5.11. Үзэл бодлын шугам

4.2.5.11.1. Эргэлзээтэй, эрс тэс, өөр байр сууринаас хандаж болох асуудлыг сурагчид хамтран хэлэлцэх, үндэслэл гаргах, өөрийнхөө санааг нотлох зэрэг үйлдлүүд юм.

4.2.5.12. Дүрд тоглох арга

4.2.5.12.1. Дүрд тоглох арга бол сурагчид өөрсдийн туршлага, авъяас чадвхийг ашиглан амьдралын үйл явдлыг дүрслэн үзүүлэх үйл ажиллагаа юм.

4.2.5.13. Жшиээн дээр суралцах арга /кейсийн арга/

4.2.5.13.1. Жишээн дээр суралцах арга бол амьдралд болсон тодорхой үйл явдлын талаарх мэдээлэлд задлан шинжлмх үйлдлүүд.

4.3. Сурагчийн сурах арга

4.3.1. Сонсох Ярих Унших Бичих Харьцуулах

5. Сургалтын онол

6. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

6.1. Сургалтын хөтөлбөрийг сургалтын төлөвлөгөө, тухайн боловсролын стандартад үндэслэн боловсруулна. Сургалтын хөтөлбөр нь сургалтыг зохион байгуулахын тулд боловсруулж мөрддөг үндсэн баримт бичиг юм.

6.1.1. Зорилтод үндэслэсэн загвар

6.1.2. Цикл загварууд

6.1.3. Динамик загвар

7. Сургалтын орчин

7.1. Материаллаг

7.1.1. Анги танхимд тавигдах шаардлага

7.1.2. Сургалтын хэвлэмэл хэрэглэгдэхүүн

7.1.3. Үзүүлэн таниулах хэрэглэгдэхүүн

7.1.4. Сургалтын техник, электрон хэрэгсэл

7.2. Үйлийн

7.2.1. Багш суралцагчийн харилцаа

7.2.2. Хүний тоо, хугацаа

7.2.3. Сургалтын аргазүй, зохион байгуулалт

7.2.4. Багшийн ур чадвар

7.3. Сэтгэлзүйн

7.3.1. Багш суралцагч ийн ойлголцол

7.3.2. Хамтран ажиллах уур амьсгал

7.3.3. Сурах сэдэл тэмүүлэх

7.3.4. Нийгмийн сэтгэлз үйн үнэлэмж

7.3.5. Хүүхдийн нас сэтгэх үйн онцлог

7.3.6. Сургах хэрэгцээ, сэдэл тэмүүлэл

8. Сургалтын үүрэг:

8.1. Боловсруулах үүрэг:

8.1.1. Хүн төрөлхтний хуримтлуулсан байгаль, хүн, нийгэм, техник технологи, урлаг соёлын тухай мэдлэг, арга туршлагыг эзэмшүүлэх тодорхой түвшний боловсролтой болгох, ажиллаж амьдрах чадвартай болгон төлөвшүүлэх

8.2. Хөгжүүлэх үүрэг:

8.2.1. Хүүхдийн оюун ухаан дотоод нөөц, чадавхийг нээн илрүүлэх, сурч танин мэдэх арга барилд сургаж, аливаад өөрийн хандлага, үзэл баримтлалтай болгож, өөрийнхөө хөгжилд хөрөнгө оруулалт хийх чадвар эзэмшүүлэх

8.3. Хүмүүншүүлэхүйн үүрэг:

8.3.1. Юмс үзэгдлийг үнэлэх зөв үнэлэмж, хандлагатай болгож, ёс суртахууны хэм хэмжээг даган биелүүлдэг, иргэнийхээ эрхийг бүрэн эдэлж үүргээ биелүүлж ардчилсан нийгмийн тогтолцоонд чөлөөтэй амьдрах чадвартай бие хүнийг төлөвшүүлэх зэрэг болно.

9. СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ

9.1. Суралцагчийн төрөлх шинж чанарт тохирч байх зарчим

9.2. Суралцагчийн ухамсартай үйл ажиллагаанд тулгуурлах зарчим

9.3. Мэдээлэлтэй ажиллаж сургахыг чухалчлах

9.4. Сурах /суралцах/-уйг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах зарчим

9.5. Сургалтын үр дүнг суралцагчид гарч буй оюун ухаан, ур чадвар, ёс суртахууны өөрчлөлтөөр үнэлэх зарчим