1. Юмсын шинж байдалууд гэж юу вэ?
1.1. Гол шинж байдал түүний бусад бүх шинэ байдлыг тодорхойлон, тухайн юмыг бусад юмнаас салгаж өгдөг, уг юмны оршихуйтай салшгүй холбоотой байдаг.
1.2. Гол биш шинж байдал: уг юманд байж ч, бас байхгүй ч байж болдог.
1.3. Тусгай шинж: Зевхен нэгж юманд байдаг шинж
1.4. Ерөнхий шинж: Юмсын анги бүлэгт нийтлэг байдаг шинж
2. Ойлголт хоорондын харилцаа
2.1. Агуулга:юмсыг ерөнхийлөн илэрхийлэх үндэслэл болж буй түүний гол шинж байдлын нийлбэр цогц юм
2.1.1. Жишиж болох: Шинж байдлын хувьд хоорондоо хамаарал бүхий ойлголтууд
2.1.2. Жишиж үл болох:Шинж байдлын хувьд харилцан хамаарал байхгүй ойлголтууд
2.2. Багтаамж тухайн ойлголтоор илэрхийлэгдэж байгаа юмсын тоог нь илэрхийлнэ.
2.2.1. Тохирох:Багтаамжуудынх нь оглолцол хоосон биш олонлог үүсгэж байвал тохирох харилцаатай ойлголтууд гэнэ.
2.2.1.1. Тэнцүү харилцаа Багтаамжын хувьд тэнцүү боловч агуулга буюу түүнийг илэрхийлж буй шинж байдлаараа ялгаатай ойголтууд бол тэнцүү харилцаатай ойлголтууд.
2.2.1.2. Огтлолцох харилцаа Багтаамжаараа харилцан бие биенийхээ дэд олонлог биш боловч хоосон биш хэсгээрээ давхцаж байвал огтлолцох харилцаатай.
2.2.1.3. Захирах Захирагдах харилцаа Төрөл дүрсийн холбоотой ойлголтуудыг Захирах захирагдах харилцаатай ойлголт гэнэ. Төрөл ойлголт захирна, дүрс ойлголт захирагдана
2.2.2. Үл тохирох:Ойлголтуудын багтаамжуудынх нь огтлолцол хоосон олонлог байвал үл тохирох харилцаатай ойлголтууд гэдэг.
2.2.2.1. Хамтран захирагдах харилцаа Ойлголт багтаамжаараа оглолцохгүй боловч бүгд нэг төрөл ойлголтын дүрсүүд
2.2.2.2. Эсрэг харилцаа Тухайн төрөл ойлголтын багтаамж дахь нэг дүрс нөгөө ойлголтоо агуулгын хувьд тодорхой шинж байдал зааж үгүйсгэж байгааг хэлнэ
2.2.2.3. Зөрчилт харилцаа Тухайн төрөл ойлголтын багтаамж дахь нэг дүрс ойлголт нөгөө дүрс ойлголтоо агуулгын хувьд тодорхой шинж байдал заахгүйгээр үгүйсгэж байвал
3. Ойлголтыг бүтээдэг аргууд
3.1. Хийсвэрлэл:тухайн нэрлэж байгаа юмны зарим гол шинж байдлыг түүнтэй холбоотой бусад шинж байдлуудаас нь салган сэтгэхүйдээ дүрслэх арга
3.2. Анализ:тухайн юмыг түүний бүрэлдэхүүн хэсэг,тал,шинж, харилцаа зэрэгт хуваан задалдаг логик үйлдэл.
3.3. Еренхийлөл:тухайн юмтай шинж байдлаараа ижил бусад юмсын анги бүлэглэлд түүнийг нэгтгэх арга юм.
3.4. Синтез: Тухайн юмны бүрэлдэхүүн хэсэг, тал, шинж харилцаануудыг сэтгэхүйдээ нэгтгэдэг логик үйлдэл
3.5. Хийсвэрлэл:тухайн нэрлэж байгаа юмны зарим гол шинж байдлыг түүнтэй холбоотой бусад шинж байдлуудаас нь салган сэтгэхүйдээ дүрслэх арга
4. Ойлголт дээр хийх үйлдлүүд
4.1. Багтаамж дээр хийх үйлдэл
4.1.1. Буллийн үйлдэл
4.1.1.1. Огтлолцол: А болон В ийн шинжийг зэрэг агуулсан ойлголт бий болгодог. Ж.нь: Ухаалаг хүн (А) Зоригтой хүн (В) Ухаалаг,Зоригтой хүн (С)
4.1.1.2. Нэгдэл: А ба В ойлголтын багтаамжийг төлөөлж байгаа хоёр олонлогыг нэгтгэж нэгэн шинэ ойлголт бий болгох. Жишээ: Мохоо өнцөгт гурвалжин(А) Хурц өнцөгт гурвалжин (В) Гурвалжин
4.1.1.3. Хасалт:Хоёр ба түүнээс дээш тооны ойлголт оглолцох юмуу төрөл дүрсийн харилцаатай байвал тэдгээрийн багтаамж дээр хасах үйлдэлийг хийнэ.
4.1.1.3.1. Огтлолцох харилцаа дээр хасалт хийхдээ А ойлголтын багтаамжаас В ойлголтын багаамжийг хасахад шинэ ойлголт /багтаамж/ үүсэх бөгөөд тэрхүү шинэ ойлголтын элементүүд нь А-ийн шинжийг хадгалдаг боловч В-ийн шинжийг хадгалдаггүй. Ж.ш-> Уран зохиолын багш (А) Ганц бие эмэгтэй(Б) А-Б= Ган бие биш уран зохиолын эмэгтэй багш
4.1.1.4. Гүйцээлт: Тухайн нэг ойлголтыг U гэх ойлголтруу хүрэхэд хэрэгцээтэй байгай элементүүдийг нь нэмж гүйцээж өгдөг ойлголт юм. Ж.ш: А-сарнай гүйцээлт- сарнайгаас өөр цэцэг
4.1.2. Ерөнхийлөх;Ямар нэгэн хоосон биш А,В гэсэн ойлголтыг ерөнхийлөхөд түүний харъяалагддаг шинэ төрөл ойлголт үүсэхийг хэлнэ. Ж.ш-> сургууль-боловсролын байгууллага
4.1.3. Хязгаарлах ямар нэгэн хоосон биш ерөнхий төрөл ойлголтыг хязгаарлахад түүнд харъяалагддаг хоосон биш дүрс ойлголт үүсэхийг хэлнэ. Ж.Ш-> сургууль -> 31-р сургууль
4.1.4. Хуваах үйлдэл буюу хуваарийн ерөнхий төрөл ойлголтыг хуваахад түүнд багтах дүрс ойлголтууд үүсэхийг хэлнэ. Ж.ш: Машиныг гал командын болон түргэн тусламжын машин гэж хуваадаг
4.1.4.1. Хуваагдагч ойлголт-төрөл ойлголт
4.1.4.2. Хуваарийн гишүүд-дүрс ойлголтууд
4.1.4.3. Хуваарийн суурь- хуваах үндэслэл болж буй шинж
4.1.4.4. Хуваарийн дүрэм 1-> хуваарь тус бүр нэг суурийг үндэслэн хийгдэх 2-> Хуваарийн үр дүнд гарч ирсэн гишүүд багтаамжаараа өөр хоорондоо огтлолцохгүй (давхцахгүй) буюу харилцан үл тохирох харилцаатай байх ёстой. 3-> Хуваарь нь бүрэн хийгдсэн байх ёстой буюу хуваарийн гишүүдийн багтаамжийн нийлбэр нь хуваагдагч ойлголтын багтаамжтай тэнцүү байх ёстой.4-> Хуваарийн гишуун нь хоосон ойлголт байж болохгүй. 5-> Хуваарь тасралтгүй хийгдсэн байх ёстой буюу хуваарийн гишүүд нь хуваагдагч ойлголтын хамгийн ойрын төрлүүд байх ёстой.
4.2. Агуулга дээр хийх үйлдэл буюу тодорхойлолт
4.2.1. Тодорхойлолт
4.2.1.1. Бодит тодорхойлолт Тодорхойлогдож буй юмны гол гол шинж байдлыг илрүүлдэг.
4.2.1.2. Нэрлэсэн тодорхойлолт: Тодорхойлогдож буй юмыг нэрлэсэн нэрийн утгыг тайлбарладаг.
4.2.1.3. Илэрхий тодорхойлолт
4.2.1.3.1. Генетик тодорхойлолт: Ж.Ш:Шулууны өгсөн хоёр цэгийн хязгаарлагдсан хэсгийг хэрчим гэнэ.
4.2.1.3.2. Мөн чанарын тодорхойлолт: Ж.ш: Монгол улсын нийслэл бол монгол улсын төрийн дээд байгууллага байнга оршдог хот мөн
4.2.1.3.3. Функцийн тодорхойлолт: Ж.Ш:Авиаг тэмдэглэсэн дүрсийг үсэг гэнэ.
4.2.1.3.4. Бүтцийн тодорхойлолт: Оксид нь аливаа элемент болон хүчилтөрөгчийн нэгдлээс бүрдэнэ.
4.2.1.4. Илэрхий бус тодорхойлолт
4.2.1.4.1. Контекстэн тодорхойлолт
4.2.1.4.2. Индуктив тодорхойлолт
4.2.1.4.3. Аксиоматик тодорхойлолт
5. Ойлголтын төрлүүд
5.1. Багтаамжаар нь
5.1.1. Хоосон
5.1.1.1. Нэг ч элементгүй ойлголтыг хоосон ойлголт гэнэ. 1.баримтын хувьд хоосон/тухайн зүйлийг батлах зүйл байхгүй гэсэн үг 2.логик зөрчилтэй хоосон ойлголт/ жишээ: мөнх настай хүн/
5.1.2. Хоосон биш
5.1.2.1. Нэгж:зөвхөн ганц элементтэй ойлголт/жишээ->дэлхий/
5.1.2.2. Ерөнхий хэд хэдэн юмыг илэрхийлдэг ойлголт /жишээ хүн:
5.1.2.2.1. Бүртгэж эс болох ойлголт жишээ/ Ханиад хүрсэн хүний тоо /
5.1.2.2.2. Бүртгэж болох ойлголт жишээ/ханиад аваад эмнэлэгт эмчлүүлсэн хүний тоо/
5.1.2.2.3. Тоймчилсон ойлголт багтаамжийн элемент тус бүрт хамаатай яртж байгаа бол жишээ/хороо,сүрэг г,м/
5.1.2.2.4. Нэг бүрчилсэн ойлголт багтаамжийн элемент тус бүрд хамаатай биш ерөнхийд нь ярьж болох бол/жишээ-цэрэг
5.2. Агуулгаар нь
5.2.1. Тодорхой:Нэг юм уу хэд хэдэн элементтэй юмсыг бүхэлд нь илэрхийлдэг/жишээ-хүн/
5.2.1.1. Хийсвэр:Ямар нэгэн шинж тэмдгийг илэрхийлдэг жишээ/хариуцлага/
5.2.2. Зөвшөөрсөн:Юм үзэгдэлд ямар нэгэн шинж харилцаа байгаа гэдэгийг илэрхийлдэг/жишээ-Ардчидсан нийгэм/
5.2.2.1. Үгүйсгэсэн: Юм үзэгдэлд ямар нэгэн шинж харилцаа байхгүй гэдэгийг илэрхийлдэг Жишээ/Арчилсан бус нийгэм/
5.2.3. Харьцмал:Тухайн юмны оршихуй нь нөгөө зүйлийн оршихуйг бүрэлдүүлж байдаг жишээ/хөрш/
5.2.3.1. Харьцмал биш:Өөр бусад юмсаас хамаарахгүйгээр бие даан оршин буй юмыг илэрхийлдэг жишээ/хүн/