Улс төр

Iniziamo. È gratuito!
o registrati con il tuo indirizzo email
Улс төр da Mind Map: Улс төр

1. Ардчилал ба түүний хэлбэр

1.1. Шууд ардчилал

1.1.1. Олон түмэн өөрөө өөрийгөө удирдах хэлбэр

1.2. Төлөөлийн ардчилал

1.2.1. Иргэд улс төрийн шийдвэр гаргах хууль боловсруулах үүрэг бүхий албан тушаалтныг сонгож түүгээр дамжуулан засаглалыг хэлбэржүүлэх хэлбэр юм

2. Эрх мэдлийн хувиарлалт

2.1. Хууль тогтоох эрх мэдэл

2.1.1. Улсын их хурал

2.2. Шүүх эрх мэдэл

2.2.1. Улсын дээд шүүх

2.2.2. Үндсэн хуулийн цэц

2.2.3. Улсын Ерөнхий прокурор

2.3. Гүйцэтгэх эрх мэдэл

2.3.1. Монгол Улсын Ерөнхийлөгч

2.3.1.1. Засгийн газар

2.3.1.1.1. Аймаг нийслэлийн засаг дарга

2.3.1.1.2. Сум дүүргийн засаг дарга

2.3.1.1.3. Баг, хорооны засаг дарга

3. Засгийн газрын үйл ажиллагааны үүрэг

3.1. 1. Нийгмийн харилцааны амар амгалан, тайван байдлыг хамгаална.

3.2. 2. Төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлж, хяналт тавин, иргэний эрх чөлөөг баталгаажуулна.

3.3. 3. Шударга өрсөлдөөнийг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг бий болгоно.

3.4. 4. Нийгмийн шударга ёс, тэгш байдлыг хангана.

3.5. 5. Хүрээлэн буй орчныг хамгаална.

4. МУ иргэний үндсэн болон журамт үүрэг

4.1. Иргэний үүрэг

4.1.1. Татвар төлөх үүрэг

4.1.1.1. Иргэд төрийн үйлчилгээ авахын тулд татвараа цаг хугацаанд нь үнэн зөв төлөх үүрэгтэй.

4.1.2. Төрийн хууль, журамд нийцсэн үйл ажиллагаа явуулах

4.1.2.1. Иргэн бүр төрийн хууль, журамыг дагаж мөрдөх ёстой.

4.1.3. Төрийн үйлчилгээ ашиглах

4.1.3.1. Иргэд төрийн үйлчилгээг авахдаа хуулийн хүрээнд үйлчлүүлэх ёстой.

4.2. Журамт үүрэг

4.2.1. Төрийн үйлчилгээний журам дагах

4.2.1.1. Төрийн үйлчилгээний цахим машин (ТҮЦ), “Нэг цонхны үйлчилгээ” зэрэг шинэчлэлийг ашиглах.

4.2.2. Татварын журам дагах

4.2.2.1. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой ч татвараа зөв төлөх ёстой.

5. Эрдэмтэд

5.1. Линкольн

5.1.1. Ардчилал нь ард түмнээс сонгогдсон, ард түмний төлөө, ард түмний өөрсдийнх нь засаглал юм.

5.2. А. Черчиль

5.2.1. Ардчилал бол хамгийн муу засаглальн хэлбэр, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүүг хараахан олоогүй байна.

5.3. Ш.Монтескье

5.3.1. Францын философич, эрх мэдэл хуваарилах онолыг үндэслэгч. Тэрээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван эрх мэдлийг тусгаарлахгүй бол дарангуйлал үүснэ гэж үзсэн.

5.4. Ж.Локк

5.4.1. Английн философич, либерализмын онолыг үндэслэгч. Тэрээр хууль тогтоох (парламент), гүйцэтгэх (шүүх-арми), холбооны (хаан, сайд нар) гэсэн гурван засаглалын уялдаа, тусгаар байдлыг чухалчилсан. Хаан болон төрийн зүтгэлтнүүд хуульд захирагдах ёстой гэж үзсэн.

5.5. Аристотель

5.5.1. Улс төр нь хүмүүсийн хамтран амьдрах хэлбэр бөгөөд хүн бол улс төрийн амьтан юм.

5.6. Дэвид Истон

5.6.1. Улс төр гэдэг бол засгийн эрх мэдлийг ашиглан нийгэмдэх үнэт зүйлсийг хуваарилан байршуулах үйл явц мөн

5.7. Г.Лассуэл

5.7.1. Улс төр гэдэг бол " Хэн, юуг, хэзээ, хэрхэн олж авч буй тэмцэл" "Хүнд угаас эрх мэдэл рүү тэмүүлэх чанар оршдог. Эрх мэдэл бол баялаг, нэр хүнд, эрх чөлөө зэргийг олж авч, улмаар амьдралаа сайжруулах арга хэрэгсэл юм.

5.8. Макиавелли

5.8.1. "Улс төр бол эрх мэдэлд хүрэх, эрх мэдлийг тогтоон барьж байх ба ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашиглан албадлагын арга хэрэгслийн цогц юм гэж тодорхойлсон.

5.9. Роберт Даль

5.9.1. Улс төр судлаач, ардчиллын плюрализмын онолч. 1966 онд Америкийн Улс төрийн шинжлэх ухааны холбооны Ерөнхийлөгч байсан. Ардчиллын онолыг судалж, “Полиарх” үзэл баримтлалыг хөгжүүлсэн.

6. Ардчилалын зарчим

6.1. Хууль дээдлэх зарчим

6.1.1. Хүн бүр хуулийн хүрээнд амьдарч, төрийн шийдвэр шударга байх ёстой.

6.2. Цөөнхийг хүндэтгэх зарчим

6.2.1. Цөөнхийн эрхийг олонхоос үл хамааран хамгаалах шаардлагатай.

6.3. Зөвшилцлийн зарчим

6.3.1. Олон үзэл бодлыг нэгтгэж, зөрчлийг хохирол багатайгаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

6.4. Шударга байх зарчим

6.5. Нээлттэй зарчим

6.5.1. Төрийн үйл ажиллагаа ил тод байснаар иргэд хяналт тавих, авлигаас сэргийлэх боломжтой.

7. Бүх иргэдэд ижил тэгш боломж олгож, хэн нэгнийг давуу эрхтэй болгохгүй.

8. Төрийн үйлчилгээ

8.1. Төрийн үйлчилгээний цахим машин (ТҮЦ)

8.1.1. Төрийн байгууллагуудаас 24 төрлийн лавлагаа авах боломжийг олгодог. Иргэд ТҮЦ машин ашиглан төрийн үйлчилгээг хурдан, шуурхай авах боломжтой.

8.2. Нэг цонхны үйлчилгээ

8.2.1. Төрийн үйлчилгээний төвүүдэд нэг цонхны үйлчилгээ үзүүлэх, иргэд чирэгдэлгүйгээр олон төрлийн үйлчилгээ авах боломжийг бий болгох.

9. Ардчиллын үнэт зүйлс

9.1. Хүний эрх эрх чөлөө.

9.1.1. Хүн бүр эрх тэгш, чөлөөтэй байх эрхтэй бөгөөд ардчилал үүнийг баталгаажуулдаг.

9.2. Иргэдийн улс төрийн оролцоо

9.2.1. Сонгуульд оролцох, жагсаал хийх, санал хүсэлт гаргах зэргээр төрийн үйл хэрэгт оролцох нь иргэний эрх, үүрэг юм.

9.3. Олон намын тогтолцоо

9.3.1. Улс төрийн өрсөлдөөн бий болгож, иргэдэд сонголт хийх боломж олгодог.

9.4. Эрх мэдлээ хэтрүүлэхэд хяналт тавих

9.4.1. Төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглахаас сэргийлдэг.

9.5. Боловсрол

9.5.1. Иргэдийг боловсролтой болгох нь ардчиллыг бэхжүүлэх гол хүчин зүйл.

9.6. Тэгш эрх

9.6.1. Арьс өнгө, шашин, үндэс угсаа, хүйс, үзэл бодлоор ялгаварлахгүй, бүх хүнд ижил боломж олгох зарчим.

9.7. Тогтмол, чөлөөт шударга сонгууль

9.7.1. Засгийн газрыг тогтмол хугацаанд, ардчилсан сонгуулиар байгуулах зарчим.

9.8. Нийтэд тайлагнах ил тод байх ёс

9.8.1. Албан тушаалтнууд ард түмэнд тайлангаа тавьж, хариуцлага хүлээх үүрэгтэй.

9.9. Хуулийн засаглал

9.9.1. Хэн ч хуулиас дээгүүр эрх эдлэхгүй, хүн бүр хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй.

10. Монгол дахь ардчиллын хөгжил

10.1. Ардчиллын үнэлгээ

10.1.1. Монгол Улс 2001 онд “хагас чөлөөт” байсан бол 2016 онд “чөлөөт” улс болж үнэлэгджээ (Фрийдом Хаус).

10.2. Иргэний эрх, улс төрийн эрх чөлөө

10.2.1. Үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх эрх хангагдсан ч төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоо сул байна.

10.3. Авлигын асуудал

10.3.1. Transparency International” байгууллагын судалгаагаар Монгол Улс 2016 онд авлигын индексээр 176 орноос 87-д орсон.

10.4. Ардчиллын баталгаажилт

10.4.1. Ардчилал тогтсон ч бүрэн бэхжээгүй, төрийн бодлого, иргэний идэвх дутагдаж байна.

10.5. Иргэдийн үзэл бодол

10.5.1. • 65.3% нь эрх чөлөө, чөлөөт байдалтай холбон үздэг. • 31.9% нь нийгмийн тэгш байдал, шударга ёс гэж үздэг. • 24.6% нь улс төрийн эрх, байгууллага, үйл явц гэж ойлгодог. • 21.3% нь ардчиллыг ерөнхийдөө эерэг гэж үнэлдэг.

11. Засгийн газарт санал өгөх боломж

11.1. Иргэд Засгийн газарт хандаж саналаа захидлаар илэрхийлэх

11.2. Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвд саналаа өгөх

11.3. ТҮЦ машинаар санал өгөх

11.4. Нэг цонхны үйлчилгээнд хандаж саналаа өгөх

11.5. Засгийн газрын мэдээллийн веб сайтад хандаж саналаа өгөх

11.6. Орон нутагт төр захиргааны байгууллагадаа хандаж саналаа өгөх

11.7. Бусад аргуудыг ашиглах боломж нээлттэй байна