Өгөгдөл, мэдээлэл, систем, хүн ба технологи

Лекц 1-ын агуулгын хүрээнд хийсэн оюуны зураглал

Get Started. It's Free
or sign up with your email address
Өгөгдөл, мэдээлэл, систем, хүн ба технологи by Mind Map: Өгөгдөл, мэдээлэл, систем, хүн ба технологи

1. Систем

1.1. Нээлттэй

1.1.1. Гадаад орчинтойгоо харилцан үйлчилж буй бүх систем.

1.2. Хаалттай

1.2.1. Гадаад орчноос хамаардаггүй буюу гадаад орчноосоо шууд болон шууд бусаар эсвэл тодорхой хэмжээгээр хамаардаг.

1.3. Статик

1.3.1. Системийн бүрэлдэхүүн хэсгүүд тогтвортой, өөрчлөгддөггүй системийг статик систем гэнэ.

1.4. Динамик

1.4.1. Системийн бүрэлдэхүүн хэсгүүд нь цаг хугацааны хүчин нөлөөллөөр өөрчлөгдөж байвал динамик систем болно.

2. Мэдээллийн систем

2.1. Мэдээллийн системийн бүрэлдэхүүн хэсгүүд

2.1.1. -Бодлого, стратеги -Хүний нөөц -Өгөгдөл -Програм хангамж -Техник хангамж -Харилцаа холбоо -Процедурууд

2.2. Мэдээллийн системийн төрлүүд

2.2.1. -Transaction Processing Systems (TPS) Бүртгэл боловсруулалтын систем -Office Automation Systems (OAS) -Ажлын байрны автоматжуулалтын систем -Knowledge Work Systems (KWS) Мэдлэг бүтээх систем -Management Information Systems (MIS) Удирдлагын мэдээллийн систем - Decision Support Systems (DSS) -Шийдвэр гаргалтыг дэмжих систем -Execusive Support Systems (ESS) Гүйцэтгэлийг дэмжих систем -Expert Systems (ES) Эксперт систем -Group Decision Support Systems (GDSS) Бүлгийн шийдвэр гаргалтыг дэмжих систем -Computer-Supported Collaborative Work Systems (CSCWS) Компьютерээр дэмжигдсэн хамтын ажиллагааны систем

2.3. Мэдээллийн систем гэж юу вэ?

2.3.1. Мэдээллийн системийн бусад системүүдээс ялгарах гол онцлог бол зөвхөн өгөгдөл мэдээлэлтэй ажилладаг явдал.

2.3.2. Мэдээллийн систем нь хүн, технологи болон өгөгдөл мэдээллийг цуглуулах, дамжуулах, хадгалах, сэргээх, төрөл бүрийн хэлбэрээр дүрслэх, гаргах үйл ажиллагаа буюу процессуудын нэгдэл юм.

2.4. Мэдээллийн системийн хөгжил

2.4.1. -Enterprice & Internetworking(1990s/2000s) -Strategic & End user support (1980s/1990s) -Decision Support System (1970s/1980s) -Management Reporting (1960s/1970s) -Data Processing (1960s/1950s)

3. Transaction Processing System (TPS)-Бүртгэл боловсруулалтын систем

3.1. Онлайн, мобайл, 2 урсгалтай: Жишээ системүүд -Үйлдвэрлэлийн систем -Борлуулалтыи мэдээллийн систем -Борлуулалт, захиалгын системүүд -Маркетингийн мэдээллийн систем -Санхүү, нягтлан бодох бүртгэлийн систем -Хүний нөөцийн мэдээллийн систем -Банкны мэдээллийн систем -Кофены машин

4. Offise Automation System (OAS) -Ажлын байрны автоматжуулалтын систем

4.1. -Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд терөл бүрийн баримт бичиг боловсруулах, хадгалах, байгууллага доторх бүх төрлийн мэдээлэл, өгөгдлүүдийг дамжуулах ба солилцох харилцааг зохион байгуулах боломжийг олгож, мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалт, нууцлалт, бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаа ихээхэн чухал байдаг. -Баримт бичиг, хүснэгтэн мэдээлэл боловсруулалт, хэвлэн нийтлэл, ажлын цахим төлөвлөлт, цахим шуудан ба дуут шуудан гэх мэт

5. Knowledge Work Systems (KWS) -Мэдлэг бүтээх систем

5.1. -Судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, инженер, эмч зэрэг мэргэжлийн ажилтнуудад зориулсан, тэдний байгууллага болон нийгэмд чиглэсэн шинэ мэдлэг бий болгох үйл ажиллагааг дэмждэг систем -documents, spreadsheets, PowerPoint presentations, internet pages, г.м

6. Management Information System (MIS) - Удирдлагын мэдээллийн систем

6.1. -Удирдлагын түвшинд үйл ажиллагааг төлөвлөх, хяналт тавих, эрсдэлийг тооцоолох, шийдвэр гаргахад хэрэглэгддэг. -Удирдлагын мэдээллийн систем нь байгууллага, бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж буй бусад мэдээллийн системүудэд дүн шинжилгээ хийдгээрээ онцлог. -management reporting system (MRS) -DBMS ашиглах ба нэгдсэн өгөгдлийн сантай байна.

7. Decision support systems (DSS) - Шийдвэр гаргалтыг дэмжих систем

7.1. Өгөгдлийн санг өгөгдлийн эх үүсвэр болгон авч үздэг Шийдвэр гаргалтыг дэмжих систем нь удирдлагад шийдвэр гаргахад нь туслах зориулалттай хэрэглэхэд хялбар, уян, хатан шинж чанартай систем юм. User friendly system Жишээ нь: -Газарзүйн мэдээллийн систем -Цаг агаарын мэдээ -GPRS -Бизнес төлөвлөгөө хийдэг системүүд /MS Project г.м/

8. Expert systems (ES) -Эксперт систем

8.1. Эксперт систем нь мэдлэгт суурилсан систем -Байгууллага дахь тодорхой асуудлыг шийдвэрлэхэд шинжээч/экспертийн мэдлэгийг үр ашигтай хуримтлуулах, ашиглахад чиглэгдсэн систем юм. Ингэснээр тодорхой асуудлыг шийдвэрлэхэд шинжээч/экспертийг биеэр байлцуулах шаардлагагүй болно. -Уг системийн гол давуу тал нь тодорхой нэг салбарын олон тооны экспертүүдийн мэдлэгийг хуримтлуулан нэгтгэдэг явдал. Эксперт систем нь мэдлэгийн сан болон дүгнэлт хийдэг програм хангамжаас бүрддэг. Жишээ нь: - "ХЭРЭВ амьтан нь шувуу, тэр нисдэггүй, далавч нь хар цагаан өнгөтэй БОЛ энэ нь оцон шувуу" болно.